УСАНД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

УСАНД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА
.ОБЕГ-ын мэдээгээр энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг хүн усанд осолдсон дуудлагаар аймгийн эрэн хайх, аврах ажиллагааг өчигдрөөс өнөөдрийг хүртэл хийсээр байна. Уг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын албанаас 16 алба хаагч, Цагдаагийн 5 алба хаагч оролцож байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 23-25-ны өдөр цаг агаарын хэт халалттай холбоотой усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эдгээрийн хоёр нь бага насны хүүхэд  байв. Тиймээс иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг сэрэмжлүүллээ.
Г.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.