Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” автобусны зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүлжээ.

Энэ нь Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм. Тус чиглэлд Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн автобус үйлчилэх юм.

Дээрч чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсааар хүлээн авч байгаа аж.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.