Дорнод аймгийн матад сумд сүрэг зээрнүүд ус өвсгүйн улмаас хатаж үхэж байна. “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн ажилчин залуус өөрсдийн санаачилгаар зээр хамгаалахад зориулж хээр талд усан сан байгуулжээ.

Дорнодод энэ зун гандуу, хур бороо оролгүй удсанаас зээрийн сүрэг харангадаж олноор үхэж байгаа аж. Иймээс компанийн залуус нэгдэн, тал нутгийн сувд болсон цагаан зээрийг хамгаалах ажлыг усалгаанаас эхлүүлэх зөв юм хэмээн үзэж, гар доорх материал ашиглан газрын тосны 19, 21 дүгээр талбайгаас 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна.


Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Хоорондоо 10 метрийн зайтай ажээ. Нүхийг нь экскэватороор ухан өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30 тн орчим ус нөөцлөх багтаамжтай. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр худгаас ус зөөвөрлөж байгаа гэнэ.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.