Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ. Хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Чуулганы хуралдааны өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдахаар болжээ. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх аж.
Д.Думаа

+ There are no comments

Add yours