Тухайлбал, Морингийн давааны хойд замд T.Сresta маркийн автомашин T.Carina маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 67 настай С, 65 настай Д, нэг нас 10 сартай Т, 1,9 сартай Э нарын хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтсэн байна. Мөн 52-ын давааны урд замд T.Pruis маркийн автомашин T.Vitz маркийн автомашинтай мөргөлдөж  дөрвөн том хүн, хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийын алба шалгаж байгаа юм.

Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж байгаатай холбоотойгоор иргэд  нийслэл хотоос гарч гол, ус, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ үед жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна гэж замын цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар дурьдлаа.

Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Д.Думаа