Thursday, April 18 2024

Тарваган тахлын хайгуул шинжилгээ хийжээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр Алаг хайрхан, Бүс хайрханы нуруунд тарваган тахлын хайгуул шинжилгээ хийсэн байна.

“Зооноз өвчин судлалын төв”-ийн энэ онд баталсан төлөвлөгөөний дагуу тус төвийн дарга С.Батсайханаар ахлуулсан есөн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 15 хоногийн хугацаанд тарваган тахлын хяналтын шинжилгээ хийжээ.

Шинжилгээнд Бугат, Тонхил сумын  нутагт долоон секторын 63 мянган га талбайд тарваган тахлын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээ хийж, тарваганы 11 зэм, үхдэл, 70 араатан амьтан, 58 шувууны гулигдасыг олзворлож лабораториор нян судлалын шинжилгээ хийгээд байна.

Ингэхэд “Тарваган тахлын нянгийн зүйл, эсрэг бие илрээгүй. Энэ бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилт тайван байна” гэсэн дүгнэлт гарчээ.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: