Wednesday, April 24 2024

50 сая вонны хэргийг шүүхээс дахин буцаалаа

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох гадаадын иргэнээс авсан гэх 50 сая вонны хэргийг цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тэгвэл цагдаагийн байгууллага хэргийг шалгаад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэвч тус шүүхийн шүүгч өнөөдөр 19 дүгээр захирамж гаргаж, С.Ганбаатарт холбогдох дахин мөрдөн байцаалтад буцаажээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаасан байна. Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй аж.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: