АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ҮРГЭЛЖИЛНЭ

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар явагдаж дууслаа. Тэгэвч сонгуулийн дүн бүрэн эцэслэж, тооллогын мэдээг нэгтгэж дуустал архи согтууруулах ундааг худалдахгүй байх шийдвэр үргэлжилж байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр  6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгожээ.
Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.