Д.Оюунхорол: Захын хорооллын 6000 айлыг цахилгаанд холбох ажлыг амжилттай эхлүүлсэн эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе

Улаанбаатар хотын захын хороололд 10 гаруй жил цахилгаангүй, лааны гэрэлд аж амьдралаа залгуулж байгаа иргэдийн асуудлыг шийдэхээр Засгийн газраас дэд бүтэцтэй холбох ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд энэ жил 6000 айлыг гэрэл, цахилгаантай болгохоор эрчим хүчний салбарынхан ажиллаж байгаа бөгөөд  одоогийн байдлаар энэхүү ажлын 50 орчим хувийг хийж гүйцэтгээд байгаа аж.

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нэг болох товчооны зүүнтээ орших 10 дугаар хорооны 120 орчим айлыг цахилгаантай холбосон юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ Засгийн газраас агаар орчны бохирдлын хөтөлбөрийг баталсантай холбоотойгоор хийж хэрэгжүүлж байгаа хамгийн том ажлын нэг нь захын хорооллын айлуудыг цахилгаантай болгох асуудал байсан. Энэ асуудлыг ажил хэрэг болгон захын хорооллын 6000 айлыг цахилгаанд холбох ажлыг амжилттай эхлүүлсэн эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт цахилгаанд холбогдох шаардлагатай 1050 өрх байгаа бөгөөд үүнээс 60 орчим хувийг нь холбуулаад байна. Цаашдаа энэхүү ажил амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

 

+ There are no comments

Add yours