Нийслэл хотын орон сууц, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  60.000.000 төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулсан юм.

“Камержуулалт” болзолт уралдаанд 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камерыг шинээр суурилуулжээ.
Уралдаанд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэд, цагдаагийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Камержуулалт болзолт уралдааны хүрээнд шагналт байранд:

Хороо:
1-р байр – Чингэлтэй дүүргийн 3-р хороо
2-р байр – Баянзүрх дүүргийн 2-р хороо
3-р байр – Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо

Сууц өмчлөгчдийн холбоо:
1-р байр “Баянмонгол” СӨХ
2-р байр “Хангай хотхон” СӨХ
3-р байр “Мянгат” СӨХ

Хөршийн хяналтын бүлэг:
1-р байр “Сайн хөрш ” хөршийн хяналтын бүлэг
2-р байр “Хамтын хүч” хөршийн хяналтын бүлэг
3-р байр “Сонор” хөршийн хяналтын бүлэг

Тусгай байр

Иргэн
• Ч.Баясгалан
• Ш.Отгонбаяр
• Н.Базар
• Г.Ганбаатар

Цагдаа
• Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал
• Цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар
• Цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ
• Цагдаагийн дэслэгч Д.Жавхлантөгс

Засаг дарга
• Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав
• Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав
• Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Оргилмаа
• Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Мөнхзул нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.