“Аспайр майнинг лимитед” компанийн Овоотын уурхайд эзэмшиж буй тусгай зөвшөөрөл болон “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам барих төслийн үйл ажиллагааг хууль зөрчсөн хэмээн үзэж “Босоо хөх Монгол” хөдөлгөөн болон “Хөвсгөл нуураа хамгаалъя” ТББ-аас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар “Хөвсгөл нуураа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг нар мэдээлэл хийлээ.

“Хөвсгөл нуураа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, “Уг хоёр төсөлд байгаль орчний ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байгаа юм. Түүнчлэн төмөр замын зурвас нь Тэс, Сэлэнгэ зэрэг томоохон эхийг дайран өнгөрч байгаа. Уул уурхай болон байгаль орчинтой холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглодог. Тиймээс дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх нь хуулиар хориотой гэсэн үг. Түүнчлэн Биологийн олон янз байдлын конвенц, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, Ган цөлжилттэй тэмцэх тухай конвенцийг зөрчсөн байна.

Мөн дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг БНХАУ-аас авч байгаа. Улсын хэмжээний гэгдэж буй томоохон төслийг нэг орны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн хувьд Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс дээрх хоёр төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгсөн Засгийн газар, ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан” гэлээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.