ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛЛААР ШАГНАЛАА

 Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн эвслийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар  ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн одон медаль, Батлан хамгаалах салбарын шагналыг ЗХЖШ-т өнөөдөр  гардууллаа.
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗХЖШ-ын АУГ-ын Ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ч.Түмэндэмбэрэл, “Цэргийн хүндэт медаль”-аар ЗХ-ний АЦК-ын Ажиллагаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ү.Амгаланбаатар, ЗХ-ний 017 дугаар ангийн сургалтын офицер хошууч Б.Пүрэвдорж, ЗХ-ний 089 дүгээр ангийн хангалт-үйлчилгээний ротын жолооч ахлах ахлагч Б.Энхбаяр,
“Энхийн төлөө медаль”-аар ЗХЖШ-ын Холбоо-мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн хурандаа Б.Дэлгэрцог, ЗХ-ний 032 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга дэд хурандаа А.Болдбаатар нарын 38 албан хаагчийг шагнав.
Д.Думаа

+ There are no comments

Add yours