Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад 2017 оны 6 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд ажиллаж аймаг, сумдын төр захиргааны байгууллагын ажилтнууд багийн нийгмийн ажилтан, “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Мөн бичил уурхайн орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж ХАМО иргэд, бичил уурхай эрхлэгч иргэдтэй уулзалт хийж, сургалт зохион байгуулж ажиллалаа. Түүнчлэн ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар хорих ангид хяналт шалгалт хийсэн байна.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.