Friday, March 29 2024

Онцгой байдлын ерөнхий газарт үеэрт автсан гэсэн 71 дуудлага бүртгэгджээ

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29 дүгээр байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид соруулсан байна.

Г.Думаа

 

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: