Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 24-ний өдөр буюу энэ бямба гарагт 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэхээр тов гарлаа.
Шууд мэтгэлцээний эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна.Үүнээс өмнө Телевизүүдийн холбооноос хоёр ч удаа мэтгэлцээн товлосон ч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөс шалтгаалан хойшилсон юм. Харин нэр дэвшигчид мэтгэлцэх асуудлаар гурван намаас төлөөлөл гарч, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны дүнд МҮОНРТ-ээр зургадугаар сарын 24-нд мэтгэлцэхээр санал нэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.