Эрүүл мэндийн байдлын шалтгаан болон дайчлагдсан, саатуулагдсан зэргээр санал авах байран өөрийн ирэх боломжгүй иргэдийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтийг зургадугаар сарын 21-нөөс өмнө хүлээн авна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар:
  • захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
  • байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
  • батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч;
  • хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч;
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналын зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.
Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгч чадахгүй сонгогч эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө өөрийн харьяа хэсгийн хороо буюу санал авах байранд бичгээр хүргүүлнэ. Сонгогч хүсэлтдээ эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг, санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичиж эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргасан байх шаардлагатай юм.
Мөн санал авах өдөр нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогчдын тодорхойлолтыг баг, хорооны засаг дарга нь, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгогчдын тодорхойлолтыг цагдаагийн байгууллага, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэл, хил хамгаалах тусгай анги, салбарт алба хааж байгаа сонгогчдын тодорхойлолтыг тухайн цэргийн анги, нэгтгэл, тусгай анги, салбар тус тус өөрийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд мөн маргаашнаас өмнө хүргүүлнэ.

Санал авах өдөр санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 25-нд авна. Харин битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн санал авахыг хориглох юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.