Засгийн газар “Эрдэс таван толгой” компаний хувьцааг худалдаж авахаар болжээ

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ.

Иргэн бүрт олгосон 1072 хувьцаанаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компаниас өөрийн хөрөнгөөрөө хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгж олон байна. Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 01 хүртэл худалдан авах аж.

Хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газарт худалдах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв эсхүл Төрийн банкны салбарт хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт өгөх ёстой юм. Харин хувь хүмүүс ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хүсэлтээ хүргүүлэх аж.

+ There are no comments

Add yours