Иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Засгийн газраас яамдын үйл ажиллагааг сурталчлан таниулах, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх зорилгоор Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус өдөрлөгийг зохион байгуулж, салбарын үйл ажиллагаагаа танилцуулан, олон арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ.
Өдөрлөгт тус яамны харьяа байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна элэгний В, С вирустэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ олон нийтэд танилцуулах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан протез, ортопедын үйлчилгээ үзүүлж, тэргэнцэр шаардлагатай иргэдийг хүсэлтийг хүлээн авах, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд бүртгэх, даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

+ There are no comments

Add yours