Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Мөргөлдөөн, гамшгийн үед хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалъя” уриан дор тэмдэглэж байгаа.
Өнөөдөр дэлхий дахинд ойролцоогоор 250 сая хүүхэд зэвсэгт мөргөлдөөний голомтод амьдарч, жил бүр 70 сая хүүхэд байгалийн гамшигт нэрвэгдэж буй. Үүний улмаас 168 сая хүүхдийн ихэнх нь хүнд хөдөлмөр эрхэлж байна. Мөн 165 сая дүрвэгсдийн тэн хагас нь хүүхдүүд аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсүүдтэй энэ сарын 12-ноос ирэх наймдугаар сарын 10-ныг хүртэл хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын аян өрнүүлэх юм.

Мөн Улсын баяр наадамтай холбогдуулан хурдан морины уралдааны бүртгэл мэдээллийг сайжруулж, уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд арга зүйн зөвлөгөө туслалцааг өгч ажиллах аж.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.