Header Image

Хүндэт донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

Хүндэт донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

 Сүүлийн жилүүдэд доноруудыг төрөөс бодлогын түвшинд дэмжсэнээр Монгол улсын хэмжээнд доноруудын тоо нэмэгдэж, эрдэнэт хүний амийг аврах боломж бодитоор нэмэгдсэн билээ. Доноруудын нийгмийн асуудлыг анхаарч, дэмжлэг үзүүлэх нь тэдний ахуй амьдрал болон сэтгэл санааны хувьд бодит дэмжлэг болох нь дамжиггүй. НИТХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулдаг “Хотын шийдэл” уулзалтын үеэр гарсан Нийслэлийн хэмжээнд амьдардаг хөдөлмөрийн насны Хүндэт донор иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах хүсэлт гарсныг дэмжин, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж, НИТХ-ын 10-р хуралдаанаар уг асуудлыг 2017 оны Нийслэлийн төсвийн тодотголд тусган 10/13 дугаар тогтоолоор баталсан юм.

Хүндэт донор цол, тэмдгийг 35 удаагийн буюу 12 летр түүнээс дээш цусаа өгсөн доноруудад өгдөг. Дэлхийн Донорын өдрийг тохиолдуулан сайн дураараа, авлагагүйгээр цусаа бэлэглэдэг эгэл баатрууд болох Хүндэт доноруудаа хүндэтгэн нийтийн тээврээр насан туршид нь үнэ төлбөргүй зорчуулахаар болсныг дуулгаж, төлөөлөл болох 21 ачтануудад өнөөдөр нийтийн тээврээр зорчих картын дээжээс гардуулж өглөө.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.