Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм. Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай  хамтран гүйцэтгэх аж. Тус ажил хэрэгжсэнээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой.

  Ажлын хэсгээс өгөгдсөн заавар чиглэлийн дагуу зам хариуцагч байгууллагууд засвар арчлалтын ажлаас гадна тэмдэг, тэмдэглэгээний ажилд онцгой анхаарч, шаардлагатай газруудад анхааруулах, мэдээлэх тэмдэг тавьж, дохионы төмөр бетон шонг суурилуулах, засварлах, будах, гэрэл ойлгогч наалтыг шинэчлэх, замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих, ган туузан хашлага байрлуулах, гэрэл ойлгогч наах, гүүрүүдийн босоо тэмдэглэгээг сайжруулах, хашлага хайсыг засварлах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажлуудыг  дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэх аж.