Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт зөвхөн жуулчны автобусуудыг зогсооно

 Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолыг жуулчны улиралд буюу жил бүрийн зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоохоор болжээ.
Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналын дагуу жуулчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Одоогоор тус талбайн өмнөх автомашины зогсоолд зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн автобус, автомашин нь зам засварын ажил дуустал түр хугацаагаар Сүхбаатарын талбайн өмнөх хэсгийн баруун, зүүн талын захад түр зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours