Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад хийсэн мониторингийн эхний үр дүнг танилцууллаа.
ШСТИНХС-нээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр буюу энэ сарын 06-09-ны хооронд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS  гэсэн таван телевизийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэлд мониторинг хийжээ. Дээрх телевизүүдийг орон даяар цацагддаг, үзэгч олонтой, дөрвөөс дээш жил тогтмол үйл ажиллагаа явуулсан зэргийг харгалзан үзэж сонгосон байна.Сурталчилгаа эхэлснээс хойш таван телевиз нийт 353 цаг 49 минут 52 секундын нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл гаргаснаас 20 цаг 34 минут нь сонгуультай холбоотой байв.Энэ нийт цагийн зургаан хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Энэ хугацаанд МҮОНРТ, TV9 болон 25 дугаар суваг, UBS телевиз нэр дэвшигчдэд ижил цаг олгож байгаа бол С1 телевизийн сонгуультай холбоотой нэвтрүүлгийн цагийн 75 хувь нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой байв.Телевизүүдээр ихэвчлэн захиалгат буюу нэр дэвшигчийг магтсан нэвтрүүлэг гарч байгаа тул сөрөг мэдээлэл харьцангуй бага байгааг Глоб интернейшнлийн удирдлагууд онцлов.

Харин төвийг сахьсан болон сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл харьцангуй бага буюу телевизүүдийн нийт сонгуультой холбоотой мэдээ, мэдээллийн 17-25 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл гаргах шаардлагатай байгааг мониторингийн багийнхан онцоллоо. Сонгуулийн тухай хуульд заасан “Нэр дэвшигчийн тухай 60 минутаас урт хугацаатай нэвтрүүлэг цацах, мэдээллийн хөтөлбөрт 5 минутаас илүү мэдээлэл гаргахыг хориглох” зэрэг заалтыг зөрчсөн телевиз байхгүй бөгөөд далд сурталчилгаа ч харьцангуй бага байгаа аж.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.