Header Image

Харшлын сорилыг үнэ төлбөргүй тавьж байна

Харшлын сорилыг үнэ төлбөргүй тавьж байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт харшлын сорил тавьж байна. Нийгмийн даатгал төлсөн хэн бүхэнд үнэ төлбөргүй сорил тавих бөгөөд 08.30-17.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой аж. Мөн астматай хүмүүс даатгалаараа шинжилгээнд хамрагдах боломж бүрджээ.

Дашрамд дурдахад, даатгуулагч бүр улиралд 165000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд улиралдаа тэрхүү эрхээ эдэлсэн тохиолдолд хувиасаа мөнгө төлөхгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, та улиралдаа улсын эмнэлэгт хандаж даатгалаараа үйлчилгээ аваагүй бол үнэ төлбөргүй харшлын сорил тавиулах эрх үүсэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.