П.Бадарч: Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч нь болоорой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Улаанбаатар хотод нийслэлийн нийт сонгогчид, дэмжигчдийнхээ төлөөлөлтэй уулзсан билээ. Энэхүү уулзалтад Ардын уран зохиолч П.Бадарч оролцож, ерөөлийн сайхан үгээ хэлж, мөнгөн аяга, алд цэнхэр хадаг өргөн барилаа.

Тэрбээр  “Би 3000 гаруй хүн суугаад Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа уулзалтад анх удаа оролцож байна. Өнгөрсөн нэг жил би гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Гэтэл саяхан Баттулга хүү, Лхагвасүрэн жанжин хоёр намайг дуудаж, “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэгт оролцуулж, байцаасан. Гэхдээ их зөв байцаасан. Буруу байцаавал би дургүй байж чадах хүн шүү дээ.

Би 50 гаруй жил шүлэг бичсэн хүн. Миний хамгийн алдартай шүлэг бол “Есөн эрдэнийн орон”. Х.Баттулга хүү минь Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч болохгүй бол төр засаг чинь болохоо байлаа шүү. Зөв ажиллаж, зөв яваарай. Дахин дахин амжилт хүсье” хэмээн хэллээ.  

Ардчилсан намын сонгуулийн ерөнхий хороо

+ There are no comments

Add yours