УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

 УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь хоёр намын бүлэг хуралдахаар тов тогтжээ.
Тухайлбал өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болно. Өнгөрөгч долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг Онцгой албан татварын тухай хуулийг хэлэлцсэн бол Ардчилсан намын бүлэг “60 тэрбумын” гэх бичлэгтэй холбогдох асуудлыг хэлэлцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахаар шийдвэрлэсэн. Харин энэ долоо хоногт бүлгүүд ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.

+ There are no comments

Add yours