Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд зогсоолоо

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн орон даяар зогсоолоо.
Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох ёстой. Тиймээс нийт сонгогчийн шилжилтийг аймаг, нийслэл дотор хийж, бүртгэхийг өнөөдрөөс эхлэн зогсоож байна. Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн хариуцлага хүлээх юм.
Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн хэвийн үргэлжилнэ. Хэрэв сонгогч энэ өдрөөс өмнө шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлэх юм байна.

+ There are no comments

Add yours