Header Image

Богдхан ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Богдхан ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Богдхан уулын Залаатын ам, Баруун ширээт уулыг тойрсон таван газарт гурав хоногийн өмнө гал түймэр асаж эхэлсэн. Тухайн газруудад Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг ажиллаж өнөөдрийн байдлаар хоёр газрын түймрийг унтраагаад байна. Үлдсэн гурван газрын түймэр тэлсэн байх магадлалтай гэж байгаль хамгаалагч нар хэлж байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын ажлын хэсэг асаж буй түймрийн голомт дээр ажиллахаар явжээ.

Уг газар нь нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газруудын нэг. Аялж буй иргэд гал алдсанаас их хэмжээний гал гарах шалтгаан болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Богдхан ууланд аялж зугаалахыг түр хугацаагаар хориглоод байна. Татаж байсан тамхины ишээ бүрэн унтраалгүй ойд хаях, мах шарж идэх зэргээр гал асаадаг, эцэст нь гал алддагаас болж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах болсон тул хориг тавигдсаны дараа ч галын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаж аялах ёстойг албаныхан анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.