ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД САНАЛАА АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ӨГНӨ  

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр буюу амралтын өдрүүдэд очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс уржигдар салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдлээ.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна.

+ There are no comments

Add yours