УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, болон  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын томилгоог хэлэлцэх юм.
Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.