Монголын гаалийн хяналтын бүсээр “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортолсон “Brazil green arabica”, “Indonesia green arabica” гэсэн хоёр нэр төрлийн, 475 кг кофений буурцагны чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийжээ.

Кофены буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофены буурцаг нь стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофе нь 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их байсан бөгөөд энэ нь Монгол Улсын стандарт “Хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагыг  хангахгүй  байна.

Шинжилгээний дүнгээр хоёр нэрийн кофены буурцаг нь холбогдох хууль, заалтыг зөрчиж байгаа тул 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофены буурцгийг “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах” журмын дагуу нийслэлийн орон тооны бус зөвлөлд албан бичгээр шилжүүлсэн байна.

Афлатоксин гэдэг нь  үр буудай болон бусад хөдөө аж ахүйн бүтээгдэхүүнд мөөгөнцөрөөр үүсдэг хортой бодис бөгөөд элгийг хүндээр гэмтээж, элэгний хорт хавдар үүсгэдэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдсэн байна.

Г.Гэрлээ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.