Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдлээ

Монгол Улсад  бичил уурхайн эрх зүйн орчин 2010 онд бүрдсэн гэж үздэг. 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын 18 дугаар тогтоолоор 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг хуль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох бодлого баримталж ажилласаны хүрээнд ийнхүү Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталлаа.

Ингэснээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Бичил уурхай эрхлэгчид нь Иргэний тухай хуулийн 35:1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байдаг билээ.

Дамрамд дурдахад, Монгол орны хөгжлиийн өнөө болон ирээдүйг уул уурхайн үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, боловсруулалтгүйгээр төсөөлөх боломжгүй. Шинжлэх ухаан болон техникийн асар хурдтай хөгжиж буй өнөө үед хүн төрлөхтөн өөрт хэрэгцээтэй бүхнээ үйлдвэрлэх боломжтой гэж үздэг. Иймээс газрын гүн дэх ашигт малтмал, байгалийн баялгаа хав дарж суух биш үнэ цэнэтэй үед нь зөв зохистой ашигласнаар улс орны  хөгжил тогтвортой байна гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ.

Тийм ч учраас бичил уурхайн үйл ажиллагаа хууль, эрх зүйн зохицуулалттай болж, бичил уурхайчид олборлолтоо албан ёсоор эрхлэх болсноор өнөөдөр бичил уурхайчид, тэдний ТББ-ууд олборлох үйл ажиллагаанаас гадна орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор хоршоо, нөхөрлөл, компани болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хөгжин тэлсээр байна. Эдүгээ бичил уурхайчид оёдлын цех, үнээний ферм, хүнсний дэлгүүр, зочид буудал, уламжлалт мал аж ахуй, зоогийн газар, цайны газар, цахилгаан барааны дэлгүүр, ажлын бээлийний үйлдвэр, хүнсний ногооны тариалан, эсгий, эсгий үйлдвэрлэлийн цех, сэргээн засах эмнэлэг, блокны үйлдвэр, хашааны бетон хавтангийн үйлдвэр, гахайн аж ахуй, талх нарийн боовны үйлдвэр, гоо сайхан, үсчиний газар, хадгаламж зээлийн хоршоо, өнгөт чулуу боловсруулах үйлдвэр гэх мэтээр хүрээгээ тэлэн улам өргөжин орон нутгийнхаа болон улсын төсөвт өөрсдийн бүхий чадлаараа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.

Сэтгүүлч С.Саянаа

+ There are no comments

Add yours