Зарим ААН-үүдийг  3 жил тендерт оролцуулахгүй байхаар шийдвэрлэв

Зарим ААН-үүдийг  3 жил тендерт оролцуулахгүй байхаар шийдвэрлэв

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийн дүгнэлтээ гаргасан. Ингэхэд төв банк 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан болохыг тогтоосон бөгөөд уг шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа нь энэ юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Гурван их наяд төгрөг гэдэг бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө. Үүнийг улсын төсвөөс барагдуулах боломжгүй. Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчид бүх хариуцлагыг нь ноогдуулна гэсэн үг биш. Гэхдээ түүнд зохих хариуцлагыг ноогдуулах нь зүй юм” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Байрны хөнгөлөлт, шагнал урамшуулал зэрэгт ихээхэн хэмжээний мөнгө гаргасан байна. Мөн улсын Эрдэнэсийн санд гар дүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хэдий хөрөнгө хаашаа явчихав. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авах гээд олдохгүй байхад ААН-үүд маш бага хүүтэй зээл аваад арилжааны банкинд байршуулан мөнгө угаасан байх юм” гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан“Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлтэй аж ахуй нэгжүүдээс 45 аж ахуйн нэгж зээлээ зориулалт бусаар зарцуулсан. Иймд дээрх аж ахуй нэгж гэрээнд заасан хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Тухайлбал, хар жагсаалтад бүртгэж 3 жилийн хугацаанд ямар нэг тендерт оролцохгүй.Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сангаас хэдхэн хүнд дэмжлэг үзүүлж байсан юм билээ. Эмчилгээний зардал 10-30 сая төгрөг олгоно гэсэн байхад 130 сая төгрөг олгосон байсан. Түүнчлэн Эрдэнэс сангийн зоосон мөнгө, хуучны мөнгөн дэвсгэртийг өөрөө өөртөө цохдог, цохох ёсгүй хүн цохолт хийсэн, бэлэг дурсгал нэрээр авсан зэрэг зөрчил илэрсэн” гэсэн тайлбарыг хийж байв.
Гишүүд хэлэлцэж буй асуудлаар ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан болон Монголбанкны удирдлагуудаас тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад 76 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.