Гаалийн ерөнхий газраас  өнгөрсөн таван жилд  хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн тохиолдол илрүүлснийг сэтгүүлчдэд мэдээллээ.

Уг хугацаанд илрүүлсэн хар тамхины нийт хэмжээ 9,61 кг болсон байна. Энэ хэрэгт Монголын 16 иргэн, харин   гадаадын нэг  иргэн холбогджээ.  Хураасан болон илрүүлсэн  хар тамхины төрлийг шинжихэд, ихэнх нь метамфетамины төрлийн “мөс” гэх бодис байсныг албаныхан хэлж байна.Хар тамхийг хилээр нэвтрүүлэхдээ хүрэмний зах, гар тээш, хүүхдийн тэрэгний эд ангид нуух, эмэгтэй хүмүүс үсээрээ далдлах, илгээмжээр дайх аргыг хэрэглэсэн байна. Хар тамхины гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлэх заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь  хар тамхитай тэмцэхэд хэрэгтэй гэж Гааль,  цагдаагийн ажилтнууд ярьж байна.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.