УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours