Цэл залуухан амь хэний буруугаас эндэв…

22 настай бүсгүй өндрөөс унаж амиа алдсан хэрэгт Монголын нэр бүхий компанийн захирал буруутай тухай өөрийн сошиал хуудастаа мэдээлэл тавьсан нэгэн иргэн  эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр бичдэг сэтгүүлчдээс тусламж хүссэн нь олны анхаарлыг багагүй татсан юм. Цэл залуухан дөнгөж 22-хон настай бүсгүй хорвоогоос буцахдаа ийм гунигтай буцах шалтгаан хаана байв. Магадгүй энэ үйлийн бурууг олохгүй бол дахин ийм хэрэг гарахыг үгүйсгэх боломжгүй учир сэтгүүлчид энэ хэрэгт анхаарлаа хандуулсан байх. Миний хувьд ч ялгаагүй зорилго ижил учир хэргийн хойноос нэхсэнээ буулгая.

Эх сурвалж 1. Хохирогч буюу 22 настай Ж.  Хэрэг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд энэ сарын 5-ны 17.00 цагийн орчим гарчээ. Талийгч бүсгүй 1995 онд төрсөн 22 настай байж. “Сохо мебель” компанийн захирлын  туслахаар ажиллаад удаагүй бүсгүй “захиралдаа зодуулсан” хэмээн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж байжээ.  Харамсалтай нь хохирогчийн гаргасан өргөдлийг цагдаагийн байгууллага шалгаж байх хугацаанд буюу зургадугаар сарын 5-ны үдээс хойш тэрбээр өндрөөс унаж амиа хорложээ. Биднийг  хэрэг гарсан байрны гадна очиход бүсгүйн унасан газрын цус арилаагүй, шороогоор хучиж орхисон нь борлож хүрэнтээд содон харагдаж байлаа.

Эх сурвалж 2. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн өгүүлсэнээр захирлын туслахаар ажилладаг бүсгүй ажлын байрны бэлгийн дарамтад удаа дараа өртөж байсан гэнэ. Захирал нь түүнийг өөртэйгээ дотно харилцаа үүсгэхийг шаардаж, биед нь хүртэл халдсан учир харьяа цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулахыг хүссэн гэнэ. Гэтэл бүсгүйг цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөнийг нь мэдсэн захирал нь “надад хууль үйлчлэхгүй, цагдаад өргөдөл өгөөд чамд нэмэр болохгүй” хэмээн дахин дарамталж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй, биед нь халдаж, нүдийг нь хөхөртөл зодсон захирлын нөлөөлөл бүсгүйг амиа алдахад хүргэсэн байхыг үгүйсгээгүй юм. Үүнээс гадна, бүсгүйг амиа хорлож, үсэрсэн гэж байгаа ч хананаас зуурсан мөр, хумсны мөр үсэрсэн газар нь үлдсэн байсан. Мөн ганцхан үсрээд гарахааргүй өндөр хүрээ бүхий цонхтэй байсан. Агаарын тамирчин л биш бол шууд гарах боломжгүй… хэмээн амиа алдсан газрыг тодорхойлоод танилтай, мөнгөтэй компанийн захирал цагдаагийн байгууллагад нөлөөлж, хохирогч бүсгүй, түүний ар гэр хохироод үлдэх вий хэмээн айж байгаагаа дахин дахин хэлж байв.

Эх сурвалж 3. “Сохо мебель” компанийн борлуулагч, менежерийн 8910…. дугаарын утсаар холбогдож, учир байдлаа тайлбарласнаар ерөнхий менежертэй нь холбогдов. Ерөнхий менежерийн 9904…. дугаарт холбогдоход, “хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хэрэг учир хэвлэлээр бичихийг хориглож байна. Манай байгууллага бүрэн камержсан газар. Камерын бичлэгийн цагдаагаас аваад явсан. Бид компанийн нэр хүндээ хамгаалж байна. Манай компанийн нэрийг бичиж ямар нэгэн мэдээлэл бичвэл компанийн нэр хүндэд халдсан гэж шүүхэд өгөх болно” хэмээн сүрдүүлэх зарчмаар ярьж байх юм. Харин “нэгэнт өөрөөс чинь тодруулсан болохоор, мөн өөрөө нэрээ хэлээгүй учир компанийн чинь нэр дурдагдах болно. Ингэснээр би танай компанийн нэр хүндэд халдсан биш, харин мэдээлэл тодруулах сэтгүүлчийн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээснээр бидний богино ярилцлага өндөрлөх тийшээ хандав.

Хамгийн гол нь тус компанийн ерөнхий менежер “Сохо мебель” гэдэг нэрийг бичих л юм бол шүүхэд хандана гэдгээ дахин дахин өгүүлж байлаа. Харин миний хувьд нэрээ хэлээгүй ерөнхий менежерийг “Сохо мебель”-ийн ажилтан гэдгийг мэдэж холбогдсон учир, энэ нэрийг бичихээс өөр аргагүй байсныг магадгүй тэдний зүгээс шүүхэд өгч маргаан үүсвэл шүүгч нар ойлгох буй за.

Эх сурвалж 4. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн.  “Хохирогчийн гаргасан өргөдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, амиа алдсан хэргийг нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус шалгаж байгаа юм билээ. Хэн нэгэнд дарамтлуулж, амиа хорлосон уу, өндрөөс өөрөө унасан уу гэдгийг хэргийг шалгаж байгаа учир хэлэх боломжгүй юм. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийн хувьд  бид ямар нэгэн компанийн нэр зарлах ёсгүй. Хэргийг шалгаж байгаа учир, магадгүй тухайн хэрэгт  холбогдолгүй байвал эргээд бидэнд гомдол гаргахад бид буруутан болно” гэдэг хариултыг өгч байлаа.

Эх сурвалж 5. Албаны эх сурвалж. Талийгаач 1995 онд төрсөн, 22 настай Ж нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Нарны хороолол” хотхоны 22 давхраас унаж амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Талийгаач бүсгүй хэрэг гардаг өдөр ажлаа хийж байсан. Харин ажил тараад гэртээ ирээд өндрөөс үсэрсэн байдаг. Анх “Эмэгтэй хүн өндрөөс үсэрч амиа хорлосон” гэдэг дуудлага 102-т ирсэнээр, хэрэг гарсан харьяаллын дагуу цагдаа нар очиж, хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.  Энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаач 2017 оны  тавдугаар сарын 31-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Захиралдаа зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасныг шалгаж байгаа. Харин 2017 оны зургадугаар сарын 5-нд амиа хорлосон гэх асуудлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг хэн нэгэнд дарамтлуулж нас барсан уу, гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг шалгаж байна. Магадгүй, прокуророос энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгахыг ч үгүйсгэхгүй” гэсэн хариултыг мөн өгөв.

Эх сурвалж 6. Талийгаач бүсгүй  сургуулиа төгсөөд тус компанид ерөнхий захирлын туслахаар ажилд ороод удаагүй байсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 31-нд бүсгүйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг завдсан ерөнхий захирлыг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон. Бүсгүйг захиралдаа зодуулахад хамт ажилладаг хүн нь харж салгаж авсан.  Талийгаач энэ талаар гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад хандсанаар компанийн захирал цагдаад очиж мэдүүлэг өгөхдөө “Би огт зодоогүй. Талийгаач 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” хэмээсэн байдаг. Хамгийн гол нь тус компанийн камерын бичлэгийг цагдаа нар авч шалгаж байгаа гэсэн. Түүнд бүх зүйл бичигдсэн байгаа болохоор хэн нь худлаа яриад байгааг тогтоочих байх хэмээн найдаж байгаа. Гэтэл сая нэг хүн “камерын бичлэгт 100 хувь битгий найдаарай. Компанийн камерын бичлэгийг 100 хувь цагдаа шалгана гэдэг эргэлзээтэй. Учир нь өөрсдийнхөө булхайг нуух гээд бичлэгийг устгасан, засварласан байж болзошгүй. Хэрэг гарангуут аваагүй учраас хаашдаа камерын бичлэгийг цагдаагийнхан шалгана гэдгийг мэдэж байсан хүмүүс өөрсдөө ашигтайгаар асуудлыг зохицуулсан байж магадгүй гэлээ” хэмээн өгүүлсэн юм.

Эх сурвалж 7. “Талийгаач “Захиралд зодуулсан” гэж худал мэдээлэл өгсөндөө бантаад баригдах нь гэж айсандаа амиа хорлосон байх…”. Энэ яриаг мөн л нэрээ нууцлахыг хүссэн этгээд хэдэнтээ давтаж өгүүлж байв. Харамсалтай нь үхсэн хүн үг хэлэхгүй хэмээн итгэсэн шинжтэй өгүүлж, өөрийгөө гэрчийн дайнд аваачин ам хэлээ билүүдэх түүний хувьд хохирогч бүсгүйтэй хамт ажиллаж байсан нэгэн гэсэн.

Эх сурвалж 8.  Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэсэн фэйс хаягнаас  анх энэ тухай мэдээллийг гаргаж,  Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группийн сэтгүүлчдэд хандаж тавьсан юм.  Тэрбээр “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу…Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. 22 настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. 22 давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой “Сохо Мебель” ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. 05 сарын 31 ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад…16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” гэж бичсэн байв.

Сэтгүүлч С.Саянаа

12Comments

Add yours
  1. 1
    zochin

    setguulche huni face tabsan yumiig neg hoer gej duratai bolgood urd hoino oruulad yag ter huni bichseneer bichicheer tegee eren surbaljlah setguulch boldog yum uu amarhan yuma bna sh te eren surjlah chini ho medej ablaa

  2. 2
    Anonymous

    сэтгүүлчид хэмлэлдэх биш хөөрхий охины асуудлыг мөрдөж мөшгөөд үнэн мөнийг нь олохыг хичээгээрэй. учир нь ийм байдлаар амиа алдаж байгаа өчнөөн тохиолдол байж болзошгүйг энэ хэрэг харуулж байна хэмээн үзэж байна. магадгүй сайн мөрдөж мөшгивөл тэр компанийн захирал гээд байгаа нөхрийн буруутай үйлдэл байсныг цагдаа биш сэтгүүлчид тогтоочих ч юм билүү бүү мэд шүү дээ

  3. 3
    саран

    сэтгүүлчид хэмлэлдэх биш хөөрхий охины асуудлыг мөрдөж мөшгөөд үнэн мөнийг нь олохыг хичээгээрэй. учир нь ийм байдлаар амиа алдаж байгаа өчнөөн тохиолдол байж болзошгүйг энэ хэрэг харуулж байна хэмээн үзэж байна. магадгүй сайн мөрдөж мөшгивөл тэр компанийн захирал гээд байгаа нөхрийн буруутай үйлдэл байсныг цагдаа биш сэтгүүлчид тогтоочих ч юм билүү бүү мэд шүү дээ

  4. 4
    саран

    хэрүүл хийж хов хөөцөлдөхөөс илүү хэрэгтэй зүйлдээ тэмүүлэх нь зөв шүү. сэтгүүлч хаанаас мэдээлэл авах нь чухал биш. харин гаргах өнцөг, өгүүлэмж нь чухал. миний хувьд үүнийг уншаад сэтгүүлч цаашид үргэлжлүүлэх байх гэж бодлоо. магадгүй хэт их нууцтай хэрэг байсан юм бишүү. тэр цагдаагийн хариулж байгаа бас сохо мебелийн менежерийн сүрдүүлсэн хариулт зэргээс харахад шүү дээ

  5. 9
    zochin.......

    kameriin bichlegiig yg egzegtei hesgiign ustgasan baij boloh yum…….sain shalgah heregtei shu

  6. 12
    Зочин

    Цагдааг л харж байя. Энд бичэнээр бол амиа холосон уу, амиа хорлосон байдалтай хөнөөв үү гэхээр юм байна. Нөгөө талаар 22 настай туслах охин руугаа шүлэнгэтэн дайрдаг захирал зүгээр өнгөрөхөөргүй л юм байна.

Leave a Reply to Anonymous Cancel reply