Нэр дэвшигчдийн “Малгай”-г шинжье

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувь рейтинг чухал ч, намын нөмөр нөөлөг түүнээс ч дутахгүй их. Өөрөөр хэлбэл, бид еэвэнгийн хоёр талыг ярьж байна. Нэг нь нөгөөгүйгээр амжилт гаргадгүйг гэрчлэх хоёр ч жишээ бий. МҮАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхсайхан /2005/, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр /2009/ хоёр  “Нам нь нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан буюу их л хөшүүн хойрго дэмжлэг үзүүлж байсан” гэх гомдлоо одоо ч тайлаагүй яваа. Тэгэхээр нам буюу нэр дэвшигчдийн “Малгай” ямар байгаа нь сонирхол татаж байна.

Могой гурав тасравч гүрвэлийн дайтайӨдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм нэр дэвшээд буй. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын хувьд ердөө хэдхэн хоногийн өмнө МАХН-д элсч, Ерөнхийлөгчид нэр дэвших мандатаа өвөртөлсөн. Гурав дахь хүчний орон зайг эрэлхийлсээр буй МАХН-ын хувьд төдийлэн бэхжиж амжаагүй. МАН-аас тасарч гарсан цөөн гишүүнээр хязгаарлагдаж байгаа тул нэр дэвшигчдээ үзүүлэх дэмжлэг тун хомс.

Энэ нь С.Ганбаатар нэр дэвшигчийг хувь улстөрчийн рейтингдээ найдахаас өөр замгүй болгож байгаа. Сүүлийн жилүүдэд  гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн тэмцэл нь ард түмний дунд нэр хүндийг нь өсгөж, жил дарааллан шилдэг улстөрчийн рейтингийг өнгөлж байсан удаатай. Тэр үеэ бодвол нэр хүнд нь унасан ч “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэгчлэн мөчөөгөө өгөхгүй л яваа.

Түүнд дургүйцэх шалтгаан алга

Х.Баттулгын хувьд хавьгүй дээр нөхцөл байдалд байгаа. Дотоод санал асуулгадаа 1000 илүү оноогоор тасарсан санал авч 180,000 гишүүнийхээ итгэлийг хүлээсэн нь түүний ард ямар том хүч байгааг харуулж байна. Түүнчлэн Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш Намын даргын сунгаа, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн өөрчлөлт, VI, VII Их хурал гэхчилэн дараалалсан “Хээрийн сургууль” хийлгэж, гишүүдээ байнгын идэвхтэй, бэлэн байдалд байлгаж байгаа нь “Сонгуульд мэргэшсэн арми”-ийн хэмжээнд аваачжээ.

Сонгуульд хэрхэн оролцох, хяналт тавих, ажиглалтаа хэрхэн явуулах зэрэгт дадаж, гаршсан 180,000 хүн сонгуулийн ялалтаар ангаж, цангаж байна. Даагаа нэхэх эхний боломжийг тэд алдахыг хүсэхгүй. 180,000 хүний ард гэр бүл, найз, нөхөд гээд тооцвол дор хаяж таван хүн бий гэж төсөөлбөл нэр дэвшигчидээ үнэмлэхүй ялалт бэлэглэх хэмжээний хүч  хуримтлагджээ.

Дээр нь аль ч намд харьяалагддаггүй “Саарал масс” гэх бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл, долоон төрлийн татвар, ипотекийн зээлийн зогсонги байдал, тэтгэврийн насыг нэмсэн, төрийн үрэлгэн, тансаг зардалд бухимдалтай байгаа нь нууц биш. 2016 онд эрх баригчид руу савсан масс энэ удаа эсрэг тал руу ханарах хангалттай нөхцөл бүрдээд байгаа. Хамгийн гол нь Ардчилсан намын нэр дэвшигчид дургүйцэх шалтгаан олон нийтэд алга. Энэ нь түүний гол давуу тал болж байна.

Ардчилсан намын сонгуулийн штаб

+ There are no comments

Add yours