О.Магнай: Уг онгоцыг 70 суманд нислэг хийхээр төлөвлөсөн байж болзошгүй

 АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

О.Магнай, “ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэхээр Чингис хаан олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан. Энэхүү онгоц нь нислэгийн зөвшөөрөл аваагүй байсны дээр МАН-аас уг онгоцыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, 70 суманд нислэг хийхээр төлөвлөсөн байж болзошгүй байгаа юм.
МАН-ынхан өнгөрсөн 7 хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаа огцруулсан. Онгоц осолдсон шалтгаан нь цэвэр эрх баригчдын хийж байгаа бодлогогүй, богино харсан үйлдлийн илрэл боллоо. Иймд ослын хүрээнд  салбарын сайд, агентлагийн удирдлагууд нь огцрох хангалттай үйлдэл юм. Ерөнхий сайд өөрийнхөө кабинетын сайдад хариуцлага тооцох байх гэж бодож байна” гэлээ.
Түүнчлэн Ардчилсан нам Үндсэн хуулийг хамгаалах зорилготой улстөрийн хүчний хувьд хэзээ ч хэн нэгнийг гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэг болон бусад хэлбэрээр гадуурхах маягаар сонгуулийн сурталчилгаа хийхгүй, цаашид ч хийхгүй хэмээн мэдэгдэв.
Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours