Thursday, April 18 2024

МАН, МАХН-аас нэр дэвшигчид гурван удаа мэтгэлцэнэ

МАН болон МАХН-ын төлөөлөл хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар мэдээллээ. Тус хоёр намын нэр дэвшигчид энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд 21.00- 22.30 цагийн хооронд халз мэтгэлцэхээр тохиролцжээ. Гэхдээ эдгээр мэтгэлцээнийг аль телевизээр шууд дамжуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Мэтгэлцээн зохион байгуулах  ажлын хэсэгт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Б.Тулга, АН-аас О.Магнай нар томилогдон ажиллаж байна.

[su_youtube url=”https://youtu.be/VU28OL6QuCE” width=”280″ height=”200″]Content 3[/su_youtube]

Мэтгэлцээнээр:

-Хууль эрх зүй,  шударга ёс

-Эдийн засаг,

-Аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр явуулах нь зүйтэй гэсэн зөвшилцөлд хүрчээ.

Гэвч АН-ын сонгуулийн штабаас гурван шатны мэтгэлцээнд оролцох боломжгүй. Нэг мэтгэлцээнд оролцсон тохиолдолд зөвхөн тэдний заасан телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно гэсэн шаардлагыг тавьжээ.

АН энэхүү үйлдлээ сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хөдөө орон нутагт ажиллах учир АН-аас нэр дэвшигч зөвхөн нэг л удаагийн мэтгэлцээнд оролцох боломжтой хэмээн тайлбарласан байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: