Friday, April 19 2024

Сүхбаатарын талбайн ойролцоох замыг хаана

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замыг 11.00-16.00 хүртэл түр хаах юм байна. Мөн хүүхэд багачуудын “Явган парад” болох ба энэхүү парадтай холбогдуулан, Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамын хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар хязгаарлах аж.

Энэ жил тус өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд Сүхбаатарын талбайд урлаг соёлыг үзвэр, худалдаа, үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: