40-65 насны хүмүүс В, С вирусийн шинжилгээнд үнэгүй хамрагдана

40-65 насны хүмүүс В, С вирусийн шинжилгээнд үнэгүй хамрагдана
2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сангаас хариуцахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах юм байна.
Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.