Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрийн гэрээг баталжээ

Бүгд Найрамдах Чех Улс хуучин Чехословак Улс байхад Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшиж, тээврийн салбарт Кароса загварын автобус ашиглаж байсан гээд олон жилийн уламжлалт харилцаа өнөөдөр дахин сэргээжээ. Хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг өчигдөр баталсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны дэд сайд Мартин Смолектайсанал солилцож, Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гролловатай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурчээ.

Шууд болон захиалгат нислэгээс гадна аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бий бүрдэх аж. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах боломжуудыг нээх таатай орчин бүрдэж, шууд болон захиалгат нислэгээс гадна аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг ажээ.

Цаашид БНЧУ-ыг Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжтой гэдгийг албаныхан хэлж байв. Мөн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн газрын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, бусад агаарын тээврийн байгууллагууд сонгон үйлчлүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой юм байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours