УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалаар үргэлжилж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эдийн засгийн сэргэлт иргэдэд хэдий хугацаанд мэдрэгдэх, томоохон төслүүдээ хэзээ хэрхэн хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд салбарын яамд ямар ажил хийх талаар тодруулсан юм.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бизнесийн салбарт харагдаж байгаа эдийн засгийн эерэг өөрчлөлтийг ирэх жилээс ард иргэдийн амьдралд мэдрүүлэхээр зорьж байна” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Том төслүүд гэж оруулах хөрөнгө оруулалт, эдийн засагт өгөх өгөөжийг нь хэлж байгаа юм. “Оюутолгой”, “Тавантолгой”-г томоохон төслүүд гэж нэрлэж байгаа. Төрийн өмчит компанийн зүгээс тодорхой шийдэл гаргаад ирвэл шийдвэрлээд явах бололцоотой.  Энэтхэг улсаас авах зээлийн хөрөнгөөр Сайншандад Газрын тос байгуулах үйлдвэрийг байгуулахаар тогтоол нь батлагдсан. 2017 оны дөрөвдүгээр улиралд ТЭЗҮ-ийг боловсруулахаар тендер зарлаад ажиллаж байна. Зүүн талаас татах турба, хоолойн ТЭЗҮ-ийг өмнө нь гаргасан байсан. Засгийн газраас төрийн өмчит компанийг байгуулсан. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл гэрээний дагуу явж байгаа” гэж хариулав. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.