Ж.Эрдэнэбат: Энэ онд 26,4 сая эх мал төллөлөө

Ж.Эрдэнэбат: Энэ онд 26,4 сая эх мал төллөлөө

Төрийн ордонд болж байгаа “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэллээ.

Тэрбээр“ Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол, мал аж ахуйн салбарын үр төл, үр өгөөж, ашиг шим нь тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Өнгөрсөн өвөл  17 аймгийн 149 сумдад  хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26,4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжийн  бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 98,0 хувьтай явна. Тус цогцолбор ашиглалтад орсноор малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор өргөн цар хүрээтэй явуулах үндэсний чадавхи бий болно”хэмээлээ.
Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.