Байгаль орчин аялал жуучлалын яам байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн ажлын хүрээнд зохион байгуулсан салбарын спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Улаанбаатар хот дахь БОАЖЯ-ны харьяа 13 байгууллагын 400-д тамирчид дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Ойн судалгаа хөгжлийн төвийн эмэгтэй баг, гар бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Цаг уур орчин шинжилгээний газрын эмэгтэй баг тус тус алтан медалийг хүртжээ. Ганцаарчилсан төрөл болох Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс Цаг уур орчин шинжилгээний газрын С.Батбаяр, Монгол –Ус Л.Хишигмаа нар тэргүүлсэн бол шатрын төрөлд эрэгтэйчүүдээс ЦУОШГ-ыг Д.Батхүү, эмэгтэйчүүдээс тус газрын Ж.Энхчимэг нар алтан медалийн эзэд болжээ . Төрөл тус бүрдээ өрсөлдөөнтэй, хүч тэнцүү явагдаж дөрвөн төрлийн нийлбэр оноогоор Цаг уур орчин шинжилгээний газар Цомын эзэд боллоо.

1. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг:

– I байр – БОАЖЯ

– II байр – Ойн судалгаа хөгжлийн төв

– III байр – Туул голын сав газрын захиргаа,  “Байгаль хамгаалах сангийн холимог баг

Шилдэг тоглогч –Ө.Жавхлантөгс – Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн

  1.  Сагсан бөмбөгийн эмэгтэй баг:

– I байр – Ойн судалгаа хөгжлийн төв

– II байр – ЦУОШГ

– III байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

Шилдэг тоглогч – С.Цэрэн-надмид “ЦУОШГ”

2. Гар бөмбөгийн эмэгтэй баг:

– I байр – ЦУОШГ

– II байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

– III байр – БОАЖЯ

Шилдэг тоглогч- н.Одонцэцэг “ЦУОШГ”

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.