Элчин сайд нарын томилгоог хэлэлцэхээр болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үед зарим гишүүд төлөвлөгөөнд ороогүй байсан Элчин сайд нарыг томилох асуудлыг хойшлуулах саналтай байгаагаа хэлж байлаа. Гэвч Элчин сайд томилох тухай асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор УИХ-д хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ажээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэхүү тайлбарыг хийснээр Элчин сайд нарыг томилох асуудал хэлэлцэх асуудлын дараалалд багтлаа. Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг Байнгын хороо дэмжээд байгаа юм.

Д.Думаа

+ There are no comments

Add yours