Friday, March 29 2024

488.4 тэрбумын алдагдлыг Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх санал гарлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2012-2016 онд Төвбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Шалгалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг гэх дүн гарсан байна.

Түүнчлэн Төвбанк долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна.

Дүгнэлтийг танилцуулсан ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байжээ. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэлээ.

Энэ зөрчлийг үндэслэн ажлын хэсгээс дараах саналуудыг гаргалаа.

  • Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
  • Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,
  • Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
  • Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыггаргажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: