Wednesday, April 24 2024

Сонгуулийн сурталчилгаа удахгүй эхэлнэ

Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-нд эхэлнэ. Сонгуулийн нэгдсэн хуулинд, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” хэмээн заасан.

Хуулийн энэхүү хугацаа нь зургадугаар сарын 6-ны өдөр таарч байгаа бол дуусах хугацаа нь 25-ны өдрийн 00 цагаар өндөрлөх юм.Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно. Харин хилийн чанадад байгаа иргэд ирэх сарын 10-11-ны өдрүүдэд саналаа өгөх юм.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: