Өнгөрсөн 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарсан хэрэг гарсан юм. Энэхүү хэргийг үйлдсэн гэх Доён хочит У.Болдод холбогдох хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан  эхэллээ.

Яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. У.Болд, Т.Өлзийжаргал нар нь бүлэглэн 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20:50 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Ү.Үнэн

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.