Header Image

Драгон төвд тасалбар түгээх машинтай болно

Драгон төвд тасалбар түгээх машинтай болно

 Драгон төвд өнөөдөр 11:00 цагт тасалбар түгээх машины  нээлтийн арга хэмжээ болох юм. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх боломжтой болох аж.

ТVМ (Ticket vending machine) машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх ба дотоодын төгрөгийн (₮) карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой юм байна.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.